Өрхийн эмнэлгийн чанар хаанаас эхлэх вэ?
Ер нь өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг яг хаанах хянаж, үүрэг өгдөг юм бол? Энэ талаар салбарынхнаас асуухад, өрхийн эмнэлгийг аймаг дүүргийн Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй гурвалсан гэрээ байгуулсан байдаг аж. Энэ гэрээ ёсоор аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар нэгдлүүд гээд ажлын хэсэг жилд хоёр удаа дүгнэдэг байна. Гэтэл өрхийн эмч нар хамгийн муу нэртэй эмч нар байдаг бөгөөд цалин хамгийн муу байдаг аж. Хангалттай тоног төхөөрөмж байхгүй, дэндүү ачааллалтай ажилладаг болохоор аль аль талдаа хэцүү байдаг гэх юм. Уг нь 8000 орчим хүн амтай өрхийн эмнэлэгт гэхэд дөрвөн сувилагч, дөрвөн эмчээс гадна хөтөч сувилагч мэдээллийн ажилтан, нягтлан бодогч ажиллах нормтой талаар салбарынхан хэлж байна. Үүн дээр нэмээд нөхөн сэргээлтийн эмчилгээ, ялангуяа иллэг, бариа хийдэг эмч эсвэл сувилагч хэрэгтэй байгаа ажээ. Гэтэл бодит байдал дээр өрхийн эмнэлэгт дээд тал нь дөрвөн хүн л ажиллаж байх юм. Тиймээс эхлээд эмч, сувилагч нарынхаа тоог нэмэгдүүлж байж чанарын тухай ярих хэрэгтэй байх. Харин өрхийн эмнэлэг цаашдаа дээд шатлалын эсвэл хувийн эмнэлэгт хийлгэдэг, наад захын цусны, шээсний шинжилгээг өрхийн эмнэлэгт хийдэг болмоор байна. Хариу нь өдөртөө өдөртөө гарчихдаг ийм шинжилгээний хэрэгтэй төхөөрөмжийг нь шийдээд, хүн хүчийг нэмээд өгвөл эмнэлгийн үйлчилгээ улам л ойртох биз.
Монголчуудын “экстрим” буюу туйлын сэтгэхүй хаана л болж бүтэхгүй байна гэсэн газар нэмж хачирлаж, дуу нэмнэ. Болох газар ч бас байдаг юм гэдгийг ийнхүү хүүрнэхийг зорив.
Өрхийн эрүүл мэндийн төвийн асуудлаар мэдээлэл өгөхийг хоригложээ
Өрхийн эрүүл мэндийн төвийн талаар баримталж буй бодлогыг тодруулахаар ЭМЯ-ыг зорьсон боловч холбогдох мэргэжилтэн нь “Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхнаас асуу. Өрхийн эмнэлгийг тойрсон гомдол, шүүмжлэл их гарч буй нь мэргэжлийн бус хүн удирдах албан тушаалд ажиллаж байгаатай холбоотой” гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт очиход эл асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь “Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой асуудал их гарч байгаа тул мэдээлэл өгч болохгүй гэсэн заавар дээрээс өгсөн” гэв.
Хэд хэдэн хүнтэй уулзсаны эцэст тус газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Баатарсүхээс цөөн асуултад хариулт авах боломж олдсон юм.
-ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнээс Өрхийн эрүүл мэндийн төвийн талаар мэдээлэл авахаар очиход танайхыг мэднэ гэлээ. Энэ асуудлаар танай газар ямар бодлого баримталж байна вэ?
-ЭМЯ бодлого боловсруулдаг газар тул Өрхийн эрүүл мэндийн төв тэднийд хамаатай. Яагаад тийм хариулт өгснийг мэдэхгүй юм. Манайх нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвийн талаар мэдээлэл өгнө үү гэхээс улсынхыг мэдэхгүй. Өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх өвөрмөц бүтэц, тогтолцоотой байгууллага. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн байгууллага юм.
-Өрхийн эрүүл мэндийн төв хаана харьяалагддаг болчихов оо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгүүд танай харьяа юу?
-Мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу харьяа гэж хэлж болохгүй. Учир нь Өрхийн эрүүл мэндийн төв бие даасан, хувийн хэвшлийн байгууллага. Бид зөвхөн хуульд заасан үүрэг, эрхийнхээ дагуу мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг. Өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод асуудалд оролцох эрхгүй.
-Өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд хүрэлцээтэй байж чадаж байна уу?
-Хоёр мянган хүнд нэг эмч, 8-14 мянган хүний дунд өрхийн эрүүл мэндийн нэг төв ажиллах ёстой гэсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар, төр захиргааны холбогдох байгууллага Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга байгууламж, хүний нөөц, эмч нарыг бэлтгэх, сургах зэрэг ажлыг шат дараатай хийсээр ирсэн. Манай судалгаагаар өрхийн эрүүл мэндийн 128 төвийн 119 нь зориулалтын байртай. Үүнээс цогцолбор байртай (хороо, цагдаагийн хэлтэс) 75, зориулалтын байртай 43 төв байгаа бол түрээсийн байранд арав орчим нь үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс 93 нь машинтай.
-Өрхийн эрүүл мэндийн нэг төвд хэчнээн эмч ажилладаг вэ?
-Дунджаар 4-5 эмч, 4-5 сувилагч ажилладаг. Мөн холбогдох ажилтнууд ч бий.
-Өрхийн эрүүл мэндийн төвд дөнгөж сургууль төгссөн эмч нар ажилладаг учраас туршлагагүй, чадваргүй гэж үзэх хүн олон байдаг бололтой.
-Эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн мэргэжилтэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх газарт хоёр жил ажиллана гэсэн журам манай улсад мөрдөгддөг. Сургууль төгссөн шинэ эмч Өрхийн эрүүл мэндийн төвд хоёр жил ажиллаад дараачийн шатны эмнэлэг рүү шилжиж болно.
-Эмч нар “Бид том эмнэлэгт сайн эмчийг дагалдаж дадлагажаад, дараа нь Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллавал илүү үр дүнтэй” гэдэг юм билээ?
-Энэ бол ЭМЯ, БШУЯ-ныхны шийдэх асуудал.
-Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Эмч, ажилтны мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө мөнгө, хугацаа их шаарддаг. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн орчин, барилга байгууламжийг сайжруулах, стандартад нийцүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг тулгамдаж байгаа асуудал олон бий.
Э.Эрдэнэцэцэг
Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх газар болон ЦЕГ ын харьяа хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг ханиад томууны эсрэг вакцинд хамрагдууллаа
Хүйтэн сэрүүний улирал болж ханиад томуу дэгдэлт байдлаар тархдаг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ вакциныг Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-аас 18 насны 200 шахам хүүхэд болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдvvдэд “Ди Жи Би” ХХК үнэ төлбөргүй хийж буяны гараа сунгалаа.
Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2011-2012 онд хамгийн их тархаж байгаа influenza А төрлийн 2 вирус, influenza В төрлийн 1 вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг вакцин гаргасан байна. Энэхүү вакциныг мөрний булчинд тарьдаг бөгөөд ямар нэгэн гаж нөлөө бараг үгүй. Энэ вакциныг БНСУ-ын GREEN CROSS корпорацид үйлдвэрлэж “Ди Жи Би” ХХК монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар 4 дэхь жилдээ ажиллаж байна. Энэхүү вакциныг манай компанитай хамтран ажилладаг магадлан итгэмжлэгдсэн “Буянт Ээж”, “Улаанбаатар Сонгдо”, “Ачтан” эмнэлэгүүдэд хийж байна.
Танд эрүүл энхийг хүсье!
Эрүүл мэнд
Та эрүүл байхыг хүсвэл доод тал нь 30 минут, түүнээс дээш хугацаанд дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг долоо хоногт гурваас доошгүй удаа хийх, эсвэл өдөрт 10000 алхам явган явж хэвшээрэй.Тогтмол дасгал хийх нь бие махбодь, оюун ухааны аль алинд нь ашигтай. Дасгал нь зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, булчинг чангаруулж, таргалалтыг багасгах, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.Сэтгэлзүйн хувьд бухимдал багасаж, сэтгэл санаа тайвширдаг.
- Дасгал хөдөлгөөний үр дүнд эд эс хүчилтөрөгчөөр баяжин, бодисын солилцоо сайжирч, цусны эргэлт идэвхжин, булчин чанга, уян хатан, хүч чадалтай, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй болно. Мөн хоолны дуршил нэмэгдэх, өдрийн ажил, амьдралын ядаргааг арилгах, нойр гүн болох, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах, мэс заслын шарх амархан эдгэх гэх мэт маш олон сайн талтай.
- Бодисын солилцоо 30 наснаас хойш 10 жил тутамд 10 хувиар буурч, 35 наснаас мэдрэлийн эс өдөрт 10-13 мянган ширхгээр үхдэг. Харин 100 м/мин хурдтай гурван км явган явахад бодисын солилцоо 3-4 дахин нэмэгдэж, мэдрэлийн эсийн хорогдол гурав дахин багасдаг.
- Нэг өдөр сонин уншихгүй бол соёлоос 1000 өдөр хоцрохтой адил нэг өдөр дасгал хийхгүй бол нэг өдрөөр хөгширнө.
- Эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэх, ажиллах хүч чадвараа тогтмол хадгалах найдвартай арга бол системтэйгээр, аажим, тогтмол биеийн тамираар хичээллэх явдал юм.
- Бухимдал, ажил амьдралын ачааллын үед дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд сэтгэл санааг тайвшруулж, бодисын солилцоог идэвхжүүлж, адреналины түвшинг тэнцвэржүүлдэг.
